Ашиглалтын заавар

Bulgan Trip аппыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах вэ? Суулгахаас эхлээд газрын зураг дээр чиглүүлэх, офлайн багц татах хүртэл — бүгдийг алхам алхмаар тайлбарлав.

1📲

Танилцуулга ба суулгах

Bulgan Trip бол Булган аймгаар аялахад зориулсан үнэ төлбөргүй аяллын гарын авлага апп. Үзэсгэлэнт газрууд, амралт сувилал, аяллын маршрут, арга хэмжээ, үйлчилгээний цэгүүдийг газрын зурагтай нь нэг дороос харна. Монгол, англи, солонгос, хятад, орос гэсэн 5 хэл дээр ажиллах ба бүртгэл, нэвтрэлт огт шаардахгүй.

Суулгах алхмууд

  1. Доорх холбоосуудын аль нэгээр аппаа суулгана — эсвэл веб хувилбарыг хөтчөөрөө шууд нээнэ.
  2. Аппаа нээгээд Зочлох товчийг дарна. Нэвтрэх, бүртгүүлэх шат байхгүй — шууд ашиглаж эхэлнэ.
  3. Байршил болон мэдэгдлийн зөвшөөрөл асуувал зөвшөөрөхийг зөвлөж байна: газруудын зай, чиглүүлэлт, арга хэмжээний сануулга эдгээрээс хамаарна.
💡Веб хувилбар (bulgan-trip.mn) суулгалт шаардахгүй бөгөөд компьютер дээр ч ажиллана. Харин офлайн газрын зураг зэрэг боломжууд гар утасны аппад бүрэн дэмжигдэнэ.
🆕Энэ зааварт буй бүх боломжийг ашиглахын тулд аппаа App Store / Google Play-гээс хамгийн сүүлийн хувилбар руу шинэчилнэ үү. Жагсаалт, хайлт дээрх замын зай зэрэг зарим сайжруулалт хуучин хувилбарт ч ажиллана.
2🏠

Нүүр хуудас

Аппын доод хэсэгт Нүүр, Газрын зураг, Хадгалсан гэсэн 3 үндсэн таб бий. Нүүр таб дээр дараах хэсгүүд байрлана:

  • 🔔 хонх — ирсэн мэдэгдлүүд; ☰ цэс — хэл, харагдах байдал, арга хэмжээний календарь зэрэг (11-р хэсэг).
  • Дээд карусель — удахгүй болох арга хэмжээ, онцлох мэдээний баннерууд ээлжлэн гүйнэ; дарахад холбогдох арга хэмжээ, газар, маршрут эсвэл арга хэмжээний жагсаалт нээгдэнэ.
  • «Арга хэмжээний календарь» мөр — карусель доор байнга харагдах 📅 мөр. Доор нь дараагийн арга хэмжээний нэр, огноо (жишээ нь «Дараагийн: Наадам · 07.11») бичигдэнэ; удахгүй болох арга хэмжээ байхгүй үед «Удахгүй болох арга хэмжээ алга — календарь үзэх» гэж гарна. Дарахад бүх арга хэмжээний жагсаалт, календарь нээгдэнэ (6-р хэсэг).
  • Байршил, цаг агаар — байршлаа зөвшөөрсөн үед таны байгаа газар, цаг агаарын мэдээ харагдана.
  • «Хайх» мөр — газар, үйлчилгээ хайх (7-р хэсэг).
  • «Үйлчилгээ» — ШТС, АТМ, эмнэлэг, эмийн сан, амралтын газар гэх мэт ангиллын товчнууд; дарахад тухайн ангиллын газруудын жагсаалт нээгдэнэ.
  • «Санал болгох аяллын маршрут» — өдрийн тоо, нийт км, газрын тоотой картууд (5-р хэсэг).
  • «Онцлох газрууд» — зайн тэмдэглэгээтэй сонгомол газрууд. Картууд хажуу тийшээ цуварсан тул хуруугаараа зүүн тийш гүйлгэж дараагийнхыг үзнэ.
💡Хэсэг бүрийн гарчгийн хажуугийн → сумыг дарвал тухайн хэсгийн бүтэн жагсаалт нээгдэнэ. Байршлаа зөвшөөрсөн үед газар бүрийн дэргэд таны байгаа цэгээс хэдэн км зайтай нь харагдана.
🆕Энэ зай нь шулуун шугамын зай биш, замаар явах бодит зай юм — нүүр хуудас, газруудын жагсаалт, хайлтын үр дүн, газрын дэлгэрэнгүй хуудсанд харагдах км нь «Чиглүүлэх» дарахад гарах зайтай таарна. Интернэтгүй үед, эсвэл зам тооцох боломжгүй үед шулуун шугамаар тооцсон ойролцоо зай харагдана. Маршрутын картан дээрх «нийт км» бол тухайн маршрутын өөрийнх нь урт бөгөөд үүнд хамаарахгүй.
3🗺️

Газрын зураг ба чиглүүлэлт

Газрын зураг таб Булган аймгийн бүх газрыг ангиллын өнгөт тэмдэглэгээгээр (pin) харуулна.

Зураг дээр ажиллах

  1. Дээд хэсгийн ангиллын товчнуудаас сонгож газруудыг шүүнэ; Бүгд дарж шүүлтийг арилгана.
  2. Баруун талын товчнуудаар сансрын зураг руу сэлгэх, өөрийн байршил руу очих боломжтой.
  3. Аль ч тэмдэглэгээн дээр дарахад доороос газрын товч танилцуулга гарч ирнэ — Дэлгэрэнгүй эсвэл Чиглүүлэх сонгоно.

Чиглүүлэлт (навигаци)

  1. Газрын танилцуулга дээрх Чиглүүлэх товчийг дарна.
  2. Таны байршлаас тухайн газар хүртэлх зам зураг дээр зурагдаж, зай, хугацааны баримжаа харагдана.
  3. Хөдөлж эхлэхэд зураг таныг автоматаар дагана (дагах горим). Зургийг гараар хөдөлгөвөл дагах нь түр зогсох ба баруун талын 🧭 сум товчоор дахин асаана.
  4. Дуусгахдаа дээд хэсгийн Цуцлах товчийг дарна.
💡Сансрын зураг зөвхөн онлайн үед харагдана. Хээр, сүлжээ муутай газар руу гарахын өмнө офлайн газрын зургаа татаж аваарай (9-р хэсэг).
4📍

Газрын дэлгэрэнгүй, үнэлгээ

Аль ч газрын нэр, зураг дээр дарж дэлгэрэнгүй хуудсыг нээнэ. Дээд хэсэгт зургийн цомог, доор нь Тайлбар, Мэдээлэл, Сэтгэгдэл гэсэн 3 таб бий. Доод талын товчнуудаар Чиглүүлэх — зам заалгах, Залгах — утсаар холбогдох, Хадгалах — ♡ хадгалсан жагсаалтдаа нэмнэ.

Зургийн цомог — бүтэн дэлгэцээр харах

  1. Дээд талын зургийг хуруугаараа зүүн, баруун тийш гүйлгэж газрын бүх зургийг үзнэ. Зураг дээрх цэгүүд (зураг олон бол «2/12» гэх мэт дугаар) хэдэн зураг байгаа, аль нь харагдаж байгааг заана.
  2. Зураг дээр дарахад бүтэн дэлгэцээр нээгдэнэ. Хоёр хуруугаараа тэлж томруулна (4 дахин хүртэл), гүйлгэж дараагийн зураг руу шилжинэ — «3/7» гэх мэт дугаар аль зураг дээр байгааг заана.
  3. Хаахдаа ✕ товчийг дарна.

«Мэдээлэл» таб

  • Ажиллах цаг — «24 цаг нээлттэй» эсвэл нээх, хаах цаг. Газрын нэрийн доорх тэмдэг яг одоо «Нээлттэй» / «Хаалттай» эсэхийг заана; ажиллах цаг оруулаагүй газарт саарал «Цаг тодорхойгүй» гэж гарна.
  • Үнэ — төлбөртэй газарт үнийн мэдээлэл эсвэл үнийн хязгаар («50,000–60,000₮» г.м.), үнэгүй газарт «Төлбөргүй», үнийн мэдээлэл оруулаагүй бол «Мэдээлэл ороогүй» гэж харагдана.
  • Байршил — газар аль суманд байгаа нь («Хутаг-Өндөр сум, Булган аймаг»), доор нь жижгээр координат. Мөрөн дээр дарахад 3 сонголт гарна:
    • «Апп дотор чиглүүлэх» — газрын зураг таб дээр зам зурж чиглүүлнэ (3-р хэсэг).
    • «Google Maps-аар нээх» — утсан дээрх Google Maps-д байршлыг нээнэ.
    • «Координат хуулах» — координатыг хуулж, мессеж зэрэгт буулгаж илгээх боломжтой.
  • Холбоо барих — утасны дугаар бүр тусдаа мөрөнд 📞 тэмдэгтэй харагдах ба дугаар дээр дарахад шууд залгана. Имэйл, веб хуудас, Facebook, Instagram холбоос байвал мөн энд жагсана. Мэдээлэл оруулаагүй бол «Холбоо барих мэдээлэл ороогүй» гэж гарна.

«Залгах» товч

  1. Утасны дугаартай газрын доод талд Залгах товч гарна.
  2. Газар нэг дугаартай бол товчийг дармагц тэр дугаар руу шууд залгана.
  3. Хэд хэдэн дугаартай бол «Залгах дугаараа сонгоно уу» цонх нээгдэж бүх дугаар жагсана — хүссэн дугаараа дарж залгана.

Үнэлгээ өгч, сэтгэгдэл үлдээх

  1. Сэтгэгдэл таб руу орно.
  2. «Энэ газрыг үнэлэх үү?» хэсэгт 1–5 одоор үнэлнэ. Дахин дарж үнэлгээгээ өөрчилж болно.
  3. «Сэтгэгдэл бичих...» талбарт сэтгэгдлээ бичээд, хүсвэл нэрээ оруулаад Илгээх товчийг дарна. Нэр оруулаагүй бол «Зочин» нэрээр харагдана.
💡Сэтгэгдэл үлдээхийн өмнө эхлээд оддоор үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Хуудсыг доош чирч сэтгэгдлүүдийг шинэчилж болно. Газрын утас, үнэ, байршил буруу байвал 12-р хэсэгт буй хаягаар мэдэгдээрэй.
5🚗

Аяллын маршрут

Маршрут гэдэг нь хэдэн өдрийн аялалд зориулж дэс дараалалтай бэлдсэн газруудын цуврал юм.

  1. Нүүр хуудасны «Санал болгох аяллын маршрут» хэсгээс нэгийг сонгоно — эсвэл гарчгийн хажуугийн → сумаар «Аяллын маршрут» бүтэн жагсаалтыг нээнэ.
  2. Жагсаалтын «Хугацаа» товчнуудаар аяллын үргэлжлэх хугацаагаар шүүнэ: Бүгд / 1 өдөр / 2–3 өдөр / 4+ өдөр.
  3. Маршрут бүр өдрийн тоо, нийт км, газрын тоог харуулна. «1-р өдөр», «2-р өдөр» гэж өдөр тус бүрийн зогсоолууд дараалалтай жагсах ба зогсоол хоорондын зай харагдана.
  4. Зогсоол дээр дарж тухайн газрын дэлгэрэнгүйг нээнэ.
  5. Том газрын зураг дарвал бүх зогсоол, замын шугам зураг дээр бүтнээрээ харагдана.
💡Таалагдсан маршрутаа ♡ зүрх товчоор хадгалбал «Хадгалсан» табаас хурдан олно.
6🎉

Арга хэмжээ ба календарь

Наадам, соёлын арга хэмжээ, орон нутгийн баяр зэрэг арга хэмжээнүүдийг (эвент) «Удахгүй болох», «Өнгөрсөн» (сүүлийн 3 сарын) гэж ангилан харуулна. Бүх огноо, цаг Улаанбаатарын цагаар харагдана.

Арга хэмжээний хуудсыг нээх

  1. Нүүр хуудасны дээд карусель доорх 📅 «Арга хэмжээний календарь» мөрийг дарна. Мөрөн дээр дараагийн арга хэмжээний нэр, огноо харагдана.
  2. Эсвэл Нүүр хуудасны баруун дээд буланд буй ☰ цэсийг нээгээд «Арга хэмжээний календарь» мөрийг дарна.
  3. Карусель дээрх арга хэмжээн дээр дарвал тухайн арга хэмжээний дэлгэрэнгүй шууд нээгдэнэ.

Жагсаалт ба календарь

  1. Дээд хэсгийн Жагсаалт / Календарь сэлгүүрээр харагдацаа сонгоно.
  2. Календарь горимд сумаар сар солино. Арга хэмжээтэй өдрийн доор ногоон цэг(үүд) харагдах ба өдөр дээр дарахад тухайн өдрийн арга хэмжээнүүд доор жагсана.
  3. Харж буй сард арга хэмжээ байхгүй ч дараа нь болох арга хэмжээ байвал «Дараагийн арга хэмжээ: 2027.02.07 →» гэх мэт товч гарна — дарахад тэр сар руу шууд шилжинэ.

Дэлгэрэнгүй ба «Болох газар»

  • Эхлэх, дуусах цаг, тайлбар, хөтөлбөр харагдана.
  • «Болох газар» — арга хэмжээ тодорхой газарт болох бол газрын нэр дээр дарж тэр газрын дэлгэрэнгүйг нээнэ, Чиглүүлэх дарвал газрын зураг таб дээр зам зурна.
  • Зөвхөн байршлын цэг оруулсан бол Google Maps-аар нээх товчоор байршлыг нээнэ. Байршил оруулаагүй арга хэмжээнд «Байршил оруулаагүй» гэж бичигдэнэ.

🔔 Сануулга тохируулах

  1. Арга хэмжээний дэлгэрэнгүйн доод хэсэгт, Хадгалах товчны хажууд буй 🔔 Сануулга товчийг дарна. Эхэлсэн, өнгөрсөн арга хэмжээнд энэ товч харагдахгүй.
  2. «Сануулга тохируулах» цонхонд хэзээ сануулахаа сонгоно: «1 өдрийн өмнө», «3 цагийн өмнө», «1 цагийн өмнө» — нэгийг ч, хэдийг ч зэрэг сонгож болно.
  3. Хадгалах дарна. Мэдэгдлийн зөвшөөрөл асуувал зөвшөөрнө. Амжилттай бол «Сануулга тохирууллаа» гэж гарч, баталгаажуулах мэдэгдэл утсанд тань хэдхэн секундэд ирнэ. 🔔 товч будагдсан (дүүрэн) болж сануулга идэвхтэйг илтгэнэ.
  4. Сонголтоо өөрчлөх бол 🔔 товчийг дахин дарж засаад Хадгалах; болиулах бол Сануулга цуцлах дарна.
💡Автомат сануулга (өмнөх өдөр 10:00, тухайн өдөр 08:00) бүх хүнд ирдэг. Харин өөрөө сануулга тохируулсан арга хэмжээнд автомат сануулга ирэхгүй — зөвхөн таны сонгосон хугацаанд ирнэ; цуцалбал дараагийн автомат сануулга ирнэ (10-р хэсэг). Тохируулахад интернэт шаардлагатай. «Мэдэгдэл зөвшөөрөөгүй байна» гэж гарвал Тохиргоо нээх дарж утасныхаа тохиргооноос Bulgan Trip-ийн мэдэгдлийг асаагаад дахин хадгална. Арга хэмжээний цаг өөрчлөгдвөл сануулга шинэ цагт нь тааруулж ирнэ.
8❤️

Хадгалсан газрууд

  1. Дуртай газар, маршрут, арга хэмжээнийхээ ♡ зүрх товчийг дарж хадгална.
  2. Доод цэсний Хадгалсан таб руу орно — «Газрууд», «Маршрутууд», «Эвентүүд» гэсэн 3 хэсэгт хуваагдана.
  3. Хасахдаа зүрхэн дээр дахин дарна.
💡Апп бүртгэлгүй тул хадгалсан зүйлс зөвхөн энэ төхөөрөмж дотор хадгалагдана — утсаа солиход автоматаар шилжихгүй.
9📥

Офлайн ашиглалт

Булганы алслагдсан үзэсгэлэнт газруудад интернэт байхгүй байх нь элбэг. Аялалдаа гарахын өмнө офлайн багцаа татаж бэлдээрэй.

  1. Хадгалсан таб дахь Оффлайн горим мөрийг дарна.
  2. «Аяллын мэдээлэл» (газрууд, маршрут, эвент, баннер) хэсгийн Татах товчийг дарна.
  3. «Газрын зураг» хэсгийн Татах товчоор Булган аймгийн газрын зургийн багцыг татна — хэмжээ нь MB-ээр харагдана.
  4. Татаж дууссаны дараа интернэтгүй үед ч газрын зураг, газруудын мэдээлэл, маршрут бүрэн ажиллана.
💡Wi-Fi-д холбогдоод татахыг зөвлөж байна — гар утасны дата ашиглаж байвал апп өөрөө анхааруулна. «Шинэ мэдээлэл бэлэн боллоо» гэсэн мэдэгдэл гарвал «Дахин татах» дарж шинэчилнэ. «Цэвэрлэх» товчоор татсан багцыг устгаж, төхөөрөмжийн зай чөлөөлж болно.
10🔔

Мэдэгдэл

  1. Аппыг анх нээхэд мэдэгдлийн зөвшөөрөл асуувал зөвшөөрнө.
  2. Шинэ арга хэмжээ, шинэ газар, онцлох мэдээ нэмэгдэхэд push мэдэгдэл ирнэ — таны сонгосон хэлээр.
  3. Ирсэн мэдэгдлүүдээ Нүүр хуудасны 🔔 хонхон дээр дарж харна; мэдэгдэл дээр дарахад холбогдох хуудас шууд нээгдэнэ.

Арга хэмжээний сануулга

Мэдэгдэл зөвшөөрсөн бүх хүнд арга хэмжээ бүрийн өмнө автомат сануулга ирнэ:

  • Өмнөх өдөр 10:00 цагт — «Маргааш: арга хэмжээний нэр», «19:00 цагт эхэлнэ» гэх мэт эхлэх цагтай.
  • Тухайн өдөр 08:00 цагт — «Өнөөдөр: арга хэмжээний нэр».

Харин 🔔 Сануулга товчоор өөрөө сануулга тохируулсан арга хэмжээнд (6-р хэсэг) дээрх автомат сануулга ирэхгүй — зөвхөн таны сонгосон хугацаанд ирнэ. Сануулгаа цуцалбал дараагийн автомат сануулга ирнэ:

  • 1 өдрийн өмнө — «Маргааш: арга хэмжээний нэр», «19:00-д эхэлнэ» гэх мэт эхлэх цагтай.
  • 3 цагийн өмнө — «3 цагийн дараа: арга хэмжээний нэр».
  • 1 цагийн өмнө — «1 цагийн дараа: арга хэмжээний нэр».
💡Сануулга тохируулмагц «Сануулга тохирууллаа» гэсэн баталгаажуулах мэдэгдэл шууд ирдэг — ирэхгүй бол утасныхаа тохиргооноос Bulgan Trip-ийн мэдэгдэл асаалттай эсэхийг шалгаарай. Мэдэгдэл дээр дарахад тухайн арга хэмжээний дэлгэрэнгүй нээгдэнэ.
11⚙️

Тохиргоо — ☰ цэс

Нүүр хуудасны баруун дээд буланд буй ☰ товч аппын бүх тохиргоог агуулна:

  • Харагдах байдал — «Системийн», «Цайвар», «Бараан» гэсэн 3 горим; сонгомогц шууд өөрчлөгдөнө.
  • «Хэл» — Монгол, English, 한국어, 中文, Русский. Тус бүр нь далбаа, товчилсон код (MN, EN, KO, ZH, RU) хэлбэрээр харагдана; сонгосон даруйд апп бүхэлдээ тухайн хэл рүү шилжинэ.
  • «Арга хэмжээний календарь» — арга хэмжээний жагсаалт, календарийг нээнэ (6-р хэсэг).
  • «Аппликэйшний тухай», «Нууцлалын бодлого», «Үйлчилгээний нөхцөл» — мэдээллийн хуудсууд.
  • «Ашиглалтын заавар» — яг энэ хуудсыг нээнэ.
  • Яаралтай дуудлага — «Онцгой байдлын газар» 7034101, «Эмнэлэг» 70342757, «Цагдаа» 102. Мөрөн дээр дарахад шууд залгана.
  • Хувилбар — цэсний доод хэсэгт аппын хувилбарын дугаар харагдана.
💡Хэл солиход газрууд, маршрут, арга хэмжээний агуулга ч сонгосон хэлээр харагдана.
12💬

Холбоо барих ба түгээмэл асуулт

✉️

Имэйл

info@bulgan-trip.mn

📞

Аялал жуулчлалын төв

+976 7034-3500

Апп интернэтгүйгээр ажиллах уу?

Тийм. «Хадгалсан → Оффлайн горим» хэсгээс аяллын мэдээлэл болон газрын зургийн багцыг урьдчилан татсан бол сүлжээгүй үед ч газрууд, маршрут, газрын зураг ажиллана. Сансрын зураг харах, шинэ мэдээлэл татахад л интернэт шаардлагатай.

Бүртгэл, нэвтрэлт хэрэгтэй юу?

Үгүй. Апп нэвтрэлтгүй — нээгээд шууд ашиглана. Утасны дугаар, имэйл зэрэг хувийн мэдээлэл огт асуухгүй.

Хадгалсан (дуртай) газрууд шинэ утсанд шилжих үү?

Үгүй. Хадгалсан газар, маршрут, хайлтын түүх зөвхөн таны төхөөрөмж дотор хадгалагддаг тул утсаа солиход автоматаар шилжихгүй. Шинэ утсан дээрээ дахин хадгалах хэрэгтэй.

Газрын мэдээлэл буруу, хуучирсан байвал хаана мэдэгдэх вэ?

info@bulgan-trip.mn хаяг руу бичих эсвэл аялал жуулчлалын төвийн +976 7034-3500 дугаарт залгаж мэдэгдээрэй. Аль газрын ямар мэдээлэл болохыг дурдвал бид түргэн засварлана.

Апп ямар хэлтэй вэ?

Монгол, англи, солонгос, хятад, орос гэсэн 5 хэлтэй. ☰ цэсний «Хэл» хэсгээс солино — газрууд, маршрут, арга хэмжээний агуулга ч сонгосон хэлээр харагдана.

Арга хэмжээний жагсаалт, календарийг хаанаас олох вэ?

Нүүр хуудасны дээд карусель доорх «Арга хэмжээний календарь» мөрийг, эсвэл ☰ цэсний «Арга хэмжээний календарь» мөрийг дарна. Дэлгэрэнгүйг 6-р хэсгээс үзнэ үү.

Арга хэмжээний сануулга ирэхгүй байна?

Автомат сануулга бүх хүнд өмнөх өдөр 10:00, тухайн өдөр 08:00 цагт ирнэ; 🔔 «Сануулга» товчоор өөрөө тохируулсан арга хэмжээнд оронд нь зөвхөн таны сонгосон хугацаанд ирнэ. 1) Өөрөө тохируулсан бол 🔔 товч будагдсан эсэхийг шалгана. 2) Утасны тохиргооноос Bulgan Trip-ийн мэдэгдэл асаалттай эсэхийг шалгана. 3) Тохируулахдаа интернэтэд холбогдсон байх шаардлагатай. 4) Аппаа хамгийн сүүлийн хувилбар руу шинэчилнэ.

Хайлтаар газар олдохгүй байна?

Газрын нэрийн оронд утгаар нь (жишээ нь «шатахуун», «эмийн сан») эсвэл сумын нэрээр хайж үзээрэй. Шүүлтүүр идэвхтэй байвал ангиллын доорх шошгуудын ✕-ийг дарж, эсвэл шүүлтүүрийн цонхны «Цэвэрлэх» товчоор арилгана. Мэдээлэл дутуу бол info@bulgan-trip.mn хаягаар мэдэгдээрэй.